Монголын дөрөв дэхь засаглалын тэргүүнээр Х.Мандахбаяр сонгогдлоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн дөнгөж сая гарлаа. Сонгуулийн дүнгээр хуралд оролцогчдын  87.57 хувийн саналаар “Зиндаа” сэтгүүлийн эрхлэгч Х.Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд дөрвөн багц зорилтыг дэвшүүлээд байсан юм. Тодруулбал, сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, санхүүгийн хараат бус байдлыг салбарын түвшинд нэмэгдүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн ирэх дөрвөн жилд ажиллахаа мэдэгдээд байгаа юм. Ийнхүү Дөрөв дэхь засаглалын тэргүүнээр сонгогдоод буй сэтгүүлч Х.Мандахбаярт баяр хүргэж, амжилт хүсье.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.