Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад үр дүнгийн урамшууллыг олгох тушаал гаргажээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Эрдэнэт үйлдвэрийн ойрын хэдэн жилийн маргаан хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй өрнөж үйлдвэр баялаг бүтээгч ажилчиддаа цалин хөлсийг нь өгч чадахгүйд хүрээд байгаа гэсэн мэдээлэл цацагдаж байгаа ч Эрдэнэт үйлдвэр тасралтгүй найдвартай ажилласаар байгаа юм. Монголын эдийн засгийн гол тулгуур Эрдэнэт үйлдвэрийг элгээр нь хэвтэж гадаад данс нь хаагдсан гэж байгаа боловчиг үнэн хэрэг дээрээ үйлдвэрийн зүгээс албан ёсны хариулт өгөөгүй байгаа. Албан бус сурвалжаар бол үйлдвэрт эрсдлийн сан гэж байдаг түүнээс зарим асуудал зохицуулагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. Өнөөдрийн хувьд баялаг бүтээгч хөдөлмөрчин уурхайчиддаа зэсийн үнэ өндөр байгаа өсөж байгаа зэрэг ач холбогдол бүхий хүчин зүйлс мөн өнгөрсөн 1 сарын 22- нд нээлтээ хийсэн Дулааны цахилгаан станцын 48 квтын өргөтгөл гээд. Цагаан сарын баярын өмнөхөн өгдөг 13 дахь сарын цалинг уламжлал ёсоор олгохоор болсон байна. Нийт цех хэсгүүдийн жил бүрийн өдий хугацаанд болдог балансын хурал болж урьдчилсан байдлаар зарим үндсэн цехийн нэг болох Ил уурхай зэрэг Эрдэнэт үйлдвэрийн гол нэгжүүд 100 хувь амжилттай хамгаалсан мэдээтэй байна.2018 онд Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой тохиож байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.