ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Уг тэмцээнийг АЗДТГ, аймгийн шатрын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 7 насны ангилалд 300 гаруй шатарчин өрсөлдөж байна. Уг тэмцээнээс шалгарсан хүүхдүүд Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах аж.

Аймгийн шатрын холбоо энэ жилээс шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж эхэлж байгаа гэж тус холбооны нарийн бичгийн дарга Н.Баттулга ярьлаа. Энэ оноос эхлэн аймгийн Шатрын холбооны тэргүүнээр Засаг дарга Д.Батлут ажиллаж эхэлж байгаа юм байна.
Тэрээр тэмцээний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Бид орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор олон ажил төлөвлөөд байна. Үүний хүрээнд шатрын спортын байртай болох асуудлыг АИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.
Аймгийн хэмжээнд тогтмол үйл ажиллагаа явуулдаг шатрын спортын 5 клуб байдаг. Мөн Орхон аймагт шатрын спортын ОУ-ын мастер нэг , ОУ-ын шатрын холбооны мастер  хоёр, шатрын спортын мастер 10 орчим амьдарч байна.
Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.