Пёнчан-2018: Медведева дэлхийн дээд амжилт тогтоон аваргаллаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Оросын тамирчин Евгения Медведева уран гулгалтын богино хөтөлбөрт багийн төрлөөр дэлхийн дээд амжилт тогтоон, нэгдүгээр байр эзэлжээ.

Дэлхийн болон Европын хоёр удаагийн аварга тэрээр 81,06 оноо авсан нь уран гулгалтын богино хөтөлбөрийн хувьд дэлхийн шинэ дээд амжилт болсон байна. Өмнөх дээд амжилт 80,85 байсан бөгөөд мөн Медведева тогтоож байсан аж.

Удаах байранд итали тамирчин Каролина Костнер /75,10/, гуравт канад уран гулгагч Кэйтлин Осмонд /71,38/ тус тус орсон байна.

Медведевагийн уран гулгалтын энэхүү ялалт Оросын шигшээ багт 10 оноо нэмэрлэн, ингэснээр тэд АНУ-ын багийг гүйцэж түрүүлэн нийлбэр дүнгээр хоёрдугаар байранд орж иржээ. Эхний байранд Канадын шигшээ баг 35 оноогоор манлайлж яваа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх