Өвлийн олимпийг медалийн тоогоор Норвеги, чанараар Герман тэргүүлж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өвлийн олимпын наадмын эхний хоёр өдрийн байдлаар 11 спортын төрлөөр медальтнаа шалгаруулж,  11  улсын тамирчид медалийн тавцанд гараад байна. Медалийн тоогоор Норвеги улс нэг алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлж байгаа бол хойноос нь Нидерланд, Герман, Канад улсууд  хойноос нь нэхэж байна. Харин медалийн чанараар гурван алт, нэг хүрэл медальтайгаар Герман улс тэргүүлж байна.

Олимпийн анхны алтан медалийг  эмэгтэйчүүдийн скиатлоны төрөлд Шведийн Шарлот Калла хүртсэн байна. Манай хойд хөрш ОХУ одоогоор нэг хүрэл медальтайгаар жагсаалтын 13 дугаарт бичигдэж байгаа бол урд хөрш БНХАУ медалийн болзол хараахан хангаагүй байна. Түүнчлэн, олимп зохион байгуулагч БНСУ нэг алтан медалийн болзлыг хангаж, жагсаалтын наймдугаарт бичигдэж байна.

Олимпын медальтнуудын бүтэн жагсаалтыг  доорх холбоосоор орж харна уу. https://www.si.com/olympics/medals/country

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх