МАРГААШ ГЭГЭЭН ХАЙРЫН ӨДӨР

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнгөрсөн жил 2017 онд “ЭДЦС” ТӨХК-ийн 30 жилийн ой болж өнгөрсөн билээ. Эрдэнэт хотын гал голомт болсон тус хамт олон түүхт 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд бүтээлч олон ажил хийсний нэг нь Эрдэнэт хотынхоо төвд буюу Хүүхэд залуучуудын театрын дэргэд Гэгээн хайрын билэгдэл бүхий хөшөөт цогцолбортой “Хайрын төгөл” байгуулж, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээлтийг нь хийж байсан билээ.        Гэр бүл хайрын билэгдэл болсон хөшөөг  Монголын Урчуудын Эвлэлийн хорооны гишүүн Т.Цоггэрэлийн зураг эскизээр барьж байгуулжээ. Хөшөөний билэгдэл нь алтан нарыг тойрон гар гараа барин бүжиж буй хосуудыг дүрсэлжээ. Дэлхийн өнцөг булан бүрт хосууд өөрсдийн хайр дурлалыг илэрхийлэхийн тулд зүрхэн болон янз бүрийн хэлбэртэй цоожийг гүүр, хашаа гэх мэт олон нийтийн газарт зүүж үлдээдэг билэгдэл байдаг. Ингэснээрээ тэдний хайр дурлал цоожтой мэт мөнхөд бат бэх оршин тогтнохыг бэлэгддэг юм. Тэгвэл Эрдэнэт хот дахь хайрын хөшөөт цогцолборын дэргэд залуу хосуудын хайр сэтгэлийн бат бөх байдал, үнэнч журмыг билэгдэн цоож зүүдэг болсон байна.

Азийн үсрэнгүй хөгжилтэй орны нэг БНСУ-д очсон жуулчдийн очих дуртай газрын нэг бол Сөүл хотын төвд байрлах Намсан цамхаг. Намсан уулсын цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан, хайрын илэрхийлэл болсон “padlocks of love”-д гэр бүлээрээ очиж, хайрын баталгаа болгон, хүслээ шивнээд хосууд цоож зүүдэг байна.

Цоож зүүх зан үйлийн түүх 100 жилийн өмнөөс эхэлжээ. Европын орнуудаар уг цоожны зан үйл нь илүү түгээмэл байдаг бөгөөд тэндхийн үзэсгэлэнтэй хотуудын гүүрэн дээрээс та хэдэн мянган хосын хайрын бэлэг тэмдгийг олж харж болох юм. Мөн  Сидней хотын өнгө төрх болсон архитектурын гайхамшигт жишгийг харуулсан “Sydney Harbour Bridge” хэмээх алдартай гүүрэн дээр шинэхэн хосууд хайрын бэлэгдлээ цоожлон үлдээдэг.

Эрдэнэт хотод байгуулагдсан хайрын төгөлд үнэнч, цэвэр ариун хайрын билэгдэл болгож анхны цоожийг “ЭДЦС” ТӨХК-ийн Зуухан цехийн ажилтан н.Цогтбаатарын гэр бүл цоожилжээ. Маргааш гэгээн хайрын өдөр. Тиймээс залуу хосууд Хүүхэд залуучуудын театрын дэргэдэх хайрын төгөлд очиж хайраа бөхлөж үлдээгээрэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх