Цэцийн шийдвэр төрийн давамгай байдлыг баталгаажууллаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм. Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар  уншиж танилцууллаа.


Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол “Үндсэн хуулийг зөрчөөгүй” гэж үзжээ. Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны 03 тоот уг дүгнэлтэд Үндсэн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд ‘Эрдэнэт үйлдвэр’ ХХК-ийн 49 хувийг төр өөртөө авах УИХ-ын 23 дугаар тогтоол нь ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ гэж үзлээ.


Учир нь ‘Монголын зэс корпораци’ 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэх үндэслэлгүй байна хэмээн тайлбарлалаа. Мөн ‘Эрдэнэт үйлдвэр’ ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан тохиолдолд ‘Монголын зэс корпораци’-ийн ОХУ-д төлсөн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэв. Эцэст нь маргагч Талууд дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойг дуулгалаа. Дээрх  дүгнэлтийг УИХ-ын хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсан юм.

Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг сонссоны дараа УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн нэг Ш.Раднаасэд “Цэцийн шийдвэр УИХ-ын талд гарлаа”, ‘Үндсэн хуулийн цэц дунд суудлаараа хэлэлцээд УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж байна’ гэснээс илүү дэлгэрэнгүй тайлбар өгсөнгүй.

Ийм л хуралдаан болоод өнгөрлөө. Энэ бол эцсийн шийдвэр биш. Их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх боломж нээлттэй. Арбитрын шүүхэд хандаж байгаагаа “Монголын зэс корпораци”-ийн зүгээс мэдэгдчихээд байгаа билээ.

Асуудал цаашид хэрхэн өрнөхийг одоогоор таамаглавал нэгэнт Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар УИХ-ын тогтоол зөв гэчихээд, тэр шийдвэрээ буцаагаад УИХ-аар хэлэлцүүлэхээр яаж ч бодсон Цэцийн шийдвэр “унахгүй”. Тэгэхээр товчхондоо ‘Цэцийн шийдвэр төрийн давамгай байдлыг баталгаажууллаа’ гэж харагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.