ХОТЫН ТӨВД ОРЖ ИРСЭН МАЛЫГ ХАШИНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн Засаг даргын 7 хоног бүр тогтмол хуралддаг шуурхай зөвлөлгөөн өнөөдөр хуралдлаа. Энэ удаагийн хуралдааныг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар удирдлаа.
Манай аймгийн Жаргалант сум, Булган аймгийн төвд болон манай аймагтай хил залгаа сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул ариутгалын постууд гарган 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. Түүнчлэн Баян-Өндөр сумын нутагт өвөлжиж байгаа малыг вакцинжуулах, өвөлжөө хашааг ариутгах ажил хийгдээд дуусах шатандаа орж байна. Харамсалтай нь зарим иргэд малдаа вакцин хийлгэхгүй гэх мэтээр эсэргүүцжээ.
Түүнчлэн Булган аймгийн сумдад хөл хорио тогтоосны улмаас манай аймгийн түлээний захуудад түлшний нөөц дуусч, үнэ нь өсөх хандлагтай байсан билээ. Булган аймгийн Сэлэнгэ суманд шүлхийн сэжигтэй тохиолдол илрээд байсан ч тэр нь шүлхий өвчин биш байсан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул тус сумыг чиглэсэн автозамын хөдөлгөөнийг нээж, түлшний мод оруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ. Түүнчлэн Булган аймгийн сумдын удирдлагуудтай ярилцаж тохиролцон бусад сумдын шүлхий гараагүй эрүүл бүсээс Эрдэнэт хотруу түлшний мод оруулах асуудлыг шийдвэрлэжээ.
Мөн Эрдэнэт хотод малын шүлхий өвчиний халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Ялангуяа Эрдэнэт хотод мал байлгах эсэх, зуны улиралд хотын төврүү шахаж буун малаа оруулдаг малчдыг хэрхэх талаар бодлого боловсруулахыг Баян-Өндөр сумын Засаг даргад үүрэг болгов. Юутай ч одоо шүлхий өвчний хорио цээрийн үед мал бүхий иргэд хотын төврүү малаа оруулсан тохиолдолд малыг нь шууд хашиж байхаар боллоо.
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр удахгүй цаг агаар дулаарах тул шар усны үерээс болгоомжлох, хяналтын постуудын үйл ажиллагааг сулруулахгүй байх, Орхон аймгийн Засаг даргын иргэдтэй хийсэн уулзалтын мөрөөр авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал үүрэг өглөө.

                                                                                                              Мэдээллийн төв

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.