Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг 112 тэрбумтай Амазоны Жефф Безос тэргүүллээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

АНУ-ын Форбс сэтгүүл 3-р сарын 6-нд ам.долларын тэрбумтнуудын тоог гаргажээ. 2017 оны эцэс гэхэд хамгийн баян 20 хүний нийт хөрөнгө 1,2 их наяд доллар байсан аж.

Дэлхийн 2,208 тэрбумтнуудын нийт хөрөнгийн 13 хувийг эхний 20 нь эзэмшиж байгаа аж. Энэхүү клубын хамгийн бага хөрөнгөтэй 20 хүний хөрөнгө 39 тэрбум доллар байгаа нь өнгөрсөн жилийнхээс 28 хувиар их байна.

Амазон /Amazon/-ы тэргүүн Жефф Безос 112 тэрбум доллар, Microsoft-ын тэргүүн асан Билл Гейтс (90 тэрбум доллар) болон Berkshire Hathaway-н үүсгэн байгуулагч Уоррен Баффет (84 тэрбум доллар) нар дэлхийн баян бизнесмэнүүдийн эхний шилдэг гуравт орлоо.

Хамгийн их хөрөнгөтэй хоёр эмэгтэй: Алиса Уолтон /Alice Walton/ (46 тэрбум доллар), Франсуаза Бетанкурт-Майер (42.2 тэрбум ам.доллар) ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.