АНУ-ЫН H2 ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ ТОДРУУЛГА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг шинээр нэмж оруулсантай холбогдуулан богино хугацааны хөдөлмөр эрхлэх Н-2 визний хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй монгол иргэд ГХЯ-нд олноор хандаж мэдээлэл хүссэний дагуу энэхүү тодруулгыг нийтэлж байна.

Хөтөлбөр нь монгол ажилчин авах хүсэлтэй америкийн ажил олгогч компани байх тохиолдолд эрх бүхий компаниар дамжуулан бүртгүүлсэн иргэдийг хүлээн авч ажиллуулдаг зохицуулалттай тул монголын эрх бүхий компаниуд америкийн албан ёсны бүртгэлтэй зуучлагч компаниудтай гэрээ байгуулсны дараа иргэдийг хэрхэн бүртгэх, сонгон шалгаруулах асуудал шийдвэрлэгдэх юм.

Одоогоор америкийн зуучлагчтай гэрээ хийсэн Н2 визэнд зуучлах эрхтэй монгол компани байхгүй байгаа бөгөөд төрийн аль нэг байгууллага эсвэл Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ ямар нэг бүртгэл хийгээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Америкийн ажил олгогчтой гэрээ байгуулж, эрх авсан компаниудын талаар тухай бүр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх болно.

Энэ дашрамд олон нийтэд анхааруулахад АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул та бүхнийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг хүсье.

                        ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.