ДЭД САЙД Ё.ОТГОНБАЯР АНУ ДАХЬ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОНО

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ДЭД САЙД Ё.ОТГОНБАЯРЫГ АНУ ДАХЬ ЭЛЧИН САЙДААР ДАХИН ТОМИЛОГДОЖ БАЙГАА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ БАЙНА. ӨНГӨРСӨН ОНЫ 5-Р САРААС ЯРИГДАЖ БАЙСАН АСУУДАЛ НЭГЭНТ БИЕЛЭЛЭЭ ОЛЖ БУЙ БОЛОЛТОЙ.

Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах асуудлыг чуулганы хуралдаанаар эцэслэн баталдаг. Өнгөрсөн 2017 оны 5-рсард яригдаж байгаад чимээ алдарсан бол дахин сонгогдох тухай яригдаж эхэлжээ.Өнөөдрийн байдлаар Монгол улсаас АНУ дахь хилийн чанадад дипломатч С.Сүхболд Нью-Йорк хотноо сууж байгаа юм байна.

Товч намтар:
Овог: Ёндон
Нэр: Отгонбаяр

1965 онд Улаанбаатар хотод төрсөн.

Сургуульд суралцсан байдал:

  • 1982 онд нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль
  • 1989 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль
  • 1995 онд БНЭУ-д Маркетинг, менежментийн сургууль
  • 2000 онд ОХУ-д Дипломатын академийг тус тус төгссөн
  • 2005 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан.

Дипломатч, Олон улсын харилцааны магистр, түүхийн ухааны доктор.

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

  • 1982-1983 онд Ардын армийн 282 дугаар ангид байлдагч,
  • 1989-1991 онд Гадаад хэргийн яаманд атташе,
  • 1991-1996 онд БНЭУ дахь МУ-ын Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга,
  • 1996 онд Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын хэлтэст I нарийн бичгийн дарга,
  • 1996 онд НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газарт төлөөлөгч,
  • 2000-2001 онд Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлтийн газарт I нарийн бичгийн дарга,
  • 2001-2004 онд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх,
  • 2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлд нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2008-2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр тус тус ажиллаж байсан.

Төрийн албанд 22 жил. Үүнээс улс төрийн албан тушаалд 11 жил ажиллажээ.

Хэлний мэдлэг: Орос, англи, хинди, урду, франц

Одоо эрхэлж буй ажил, албан тушаал

2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын дэд сайдаар ажиллаж байна.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.