Зэсийн үнийн ханш Лондонгийн металын бирж дээр 6828 ам.доллар байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Зэсийн үнэ өнгөрсөн баасан гаригийн байдлаар Лондоны металын бирж дээр 6750 ам.доллар/тонн-тойгоор хаагдсан байна. Өнөөдрийн байдлаар зэсийн үнийн ханш дахин буурч 6828 ам.доллар байна. Нөөц ихэссэн тухайд гэвэл, он гарах үед Лондоны металын бирж дэх зэсийн нөөц 200 мянган тонноор хэмжигдэж байсан бол өнгөрсөн баасан гаригт уг үзүүлэлт 336 мянган тонн болж, үндсэндээ 70%-иар өсчихөөд байгаа юм.
Гэхдээ ANZ банкны зүгээс энэ удаагийн ханшийн бууралт нь харьцангуй түр зуурын шинжтэй байх болно гэж тайлбарлажээ. Учир нь зэсийн зах зээлд нийлүүлэлт саатах эрсдэл өндөр хэвээр байгаагийн сацуу зэсийн хамгийн том хэрэглэгч болсон Хятад улс хаягдал зэсийн импортод хориг тавьж магадгүй байгаа ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.