УС ГООЖСОН ЗАРИМ ДЭЭВРИЙГ ЗАСВАРЛАНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор  орон сууцны байрны дээврээс ус гоожих асуудал хэд хэд гараад байна. Өнөөдрийн байдлаар 3, 6, 4-р хорооллын орон сууцны 10 блок дээврээс ус гоожоод байна. Иймд аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал эдгээр байруудад оршин сууж буй айлуудын нөхцөл байдалтай танилцлаа. Оршин суугчдын хувьд энэ нь маш хүндрэлтэй байгаагаа хэлж байлаа.

Засаг даргын орлогч С.Батжаргал нөхцөл байдалтай танилцсаны дараа шаардлагатай зураг төсвийг боловсруулж тодорхой тооны дээврийн засварыг Аваарын зардлаас санхүүжүүлж засах шийдвэр гаргасан юм. Үлдсэнийг нь ирэх оны төсөвт суулгаж засварлана гэдгээ хэллээ. Холбогдох хуулийн дагуу энэ төрлийн ажил 5-р сарын 15-нд эхлэх ёстой. Үүнээс өмнө ус алдаж буй дээврүүдийн цасыг цэвэрлэх үүргийг СӨХ-дод өглөө.
Өнгөрсөн онд 73 блок дээврийг засварлахад 1.5 тэрбум төгрөг зарцуулсан. Ингэснээр аймгийн хэмжээнд засварлах нэн шаардлагатай 60 блок дээвэр үлдсэн гэх судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргасан. Үүнээс энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 26 блок дээврийг засварлана. Одоогоор дээвэр засварт ашиглаж буй хувилмал материалын жишиг насжилтыг 10 жил гэж үздэг.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.