Орхон аймгийн Казах түмэн Наурызын баяраа тэмдэглэж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Маргааш буюу 2018 оны 3-р сарын 22 Наурызын баярын өдөр. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ. Харин энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ. Наурыз Дорнодын ард түмэн ислам шашныг шүтэж эхлэхээс олон жилийн өмнө үүссэн учраас энэ баяр нь шашны зан үйл болон түүний урсгалуудаас ангид явж иржээ. Наурыз бол шинэ жилийн эх нь бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой.
Наурыз гэдэг нь иран хэлний Ноу-“Шинэ”, Руз-“Өдөр” гэдэг үгээс бүрдэж оны эхний өдрийг илэрхийлдэг. Казах хэлэнд наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог өдөр шөнө тэнцдэг цаг үе. Ийм учраас гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг.Наурыз бол хаврын “төрсөн өдөр” гэсэн үг. Казахын ард түмэн Наурыз тохиож буй энэ өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг. Энэ нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу “Зон олны алдарт өдөр” гэсэн утгыг илэрхийлдэг. Өнөөдөр Орхон аймагт ажиллаж амьдардаг казак үндэстэн ард түмэн УСО-ноо баярын хурлаа хийж, Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал , А.Түвшинжаргал нар нутгийн удирдлагаа төлөөлөн  оролцсон бол Эрдэнэт үйлдвэрийг төлөөлөн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерийн үүрэг гүйцэтгэгч Д. Эрдэнэцогт нар оролцож хүндэтгэл үзүүлсэн. Баярын хурлын үеэр Казах түмний хөдөлмөр алдрыг дуурсгаж, ажил мэргэжлийн шилдэгүүдийг  шагнаж урамшууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх