АРДЧИЛСАН НАМ ДОТООД СОНГУУЛИАРАА ХЭНЭЭРЭЭ ТУГ ТАХИХ ВЭ ?

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Улстөрийн ууган хүчний нэг Ардчилсан намын эргэлтийн дотоод сонгууль улс орон даяар зарлагдсан.Орхон аймгийн АН-ынхан 2018 оны 3-сарын 25-нд ротацийн сонгуулиа хийнэ.Энэ удаагийн сонгуулийг ажихад залуу голдуу гишүүдээр эгнээгээ тэлсэн Хэн? Хэзээ? энэ намд ямар гавъяа байгуулсан нь үл мэдэгдэх /үлмэдэх цэцэгхэн хотхонд / нэр дэвшигчид өрсөлдөж байгаа бололтой. Нэг өгүүлбэрээр хэлэхэд “Үлмэдэх цэцэгхэн хотхонд “гэдэг шиг хөөрхөн залуус олноороо улстөрд шургалжээ. Хуучний мэдэх Ардчилсан намын нөхөр шүү дээ гэж хэлэх тоотой нэрс аймаг сумын нэрсийн жагсаалтанд үзэгдэнэ.
Намын дотоод хагарал гүндээ ортол доош унасаны илрэл нь хуучин гишүүдээ намдаа оролцоогүй явсан шалтгаанаар үзүүлэлтийн оноог дүгнэж,” 0” тавьсанаар илхэн харагдаж байна .
АН-ын Ротацийн сонгууль энэ удаа хийгдсэнээр үзэл бодол дээрээ таарахгүй зөрчилдөж эхэлсэн зарим гишүүдээ тойргоос зайлуулах төлөвлөгөө мэт .
Эргэлтийн дахин сонгууль явагдах шалтгаанд : Дотоод хагарал дээд цэгтээ хүрч, фракц хоорондын мөргөлдөөн угтаа суутал нүүрлэсэнээс орон даяар хийгдэх төлөвлөгөө гарсан , эргэлтийн сонгууль нэрээр шүүрэн шанагаар шигшин, зарим нөхдөө унагах тактик яваад эхэлсэн гэсэн мэдээлэл ч олон гарч байна.
Ардчилсан нам 2016-2020 онд Орхон аймгийн ИТХ-д 3 суудалтай байсан. Тус намын гишүүн асан Б.Батхишиг намын гишүүнчлэлээсээ татгалзан гарсанаар хоёр суудалтай болж эдүгээ И.Баасанжав Ц.Ойдов нар намыг төлөөлөн суугаа.

Эргэлтийн сонгууль энэ төлөөлөгч нартаа ч бас халтай байж мэднэ.
Учир юу вэ гэвээс Ардчилсан намын дарга Д.Алтанхуягийн “Зэс эрдэнийн хувь “ХК-ын асуудал ид халуун яригдаж, байдал бишдвэл дараагийн даргын суудалд тэргүүн эгнээнд И.Баасанжав Ц.Батхуяг хоёрын нэг болно гэсэн таамаглал байна. Магад Зэс Алтанхуягаараа туг тахихаар гараа үрэн суугаа ч байж бас мэднэ.Нэрийн цэвэр, цагын сайханд дарцаг болгож хийсгэчихээд хэргээ нэгэнт гаргасан тул хөөрхий намын даргаа хөнгөхөн жийж нэрээ цэвэрлэх тактик байх ч магадлалтай. Дараагийн нэг хувилбар бол намын ажилдаа тэр бүр илт оролцож, дургүй зэвүү хоёр хүргээд байдаггүй , харьцангуй энэ нам дотор битгий хэл Эрдэнэтийн хонхорт
нэр хүндтэй олон айлыг ажлын байртай болгосон худалдааны захуудын эзэн, төлөөлөгч Ц.Ойдовоо зайлуулах зам ч засагдаж байж мэднэ.

Хэрвээ энэ таамаглал батлагдвал Орхоны Ардчилсан намд гялтайх ганц чулуу түй ч байхгүй болж ,Эрдэнэтийн түүхэн дэхь намуудаас Гишүүд ,төлөөлөгчддөө халтай намаар тодрох биз ээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.