Д.БАТЛУТ: ҮР ДҮНГҮЙ АЙЛЧЛАЛ ХЭЗЭЭ Ч ХИЙХГҮЙ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн ЗДТГ-аас ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар Орхон аймгийн Ардчилсан намаас шаардсан албан шаардлагын хариуг албажуулан мэдээлж байна гэв. Ардчилсан  намаас дөрвөн зүйлд албаны хариуг хүсэж бичгээр шаардлага хүргэсэн байна.  Үүнд:

  1. Гадаад томилолтын асуудал

  2.Ажлын байрнаасаа нам, улстөрийн байдлаас болж үндэслэлгүй халагдсан Төрийн албан хаагчдын асуудал

   3.Тендер ,худалдан авалтын мэдээлэл

  4.Аймаг орон нутагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэсэн       асуудлуудыг тодруулахыг  тусгажээ.

Орхон аймаг Дэлхийн 6 улсын 6 хоттой Ах дүүгийн  найрамдлын харилцаатай томоохон арга хэмжээнд болон  суурин газрын бүтээн байгуулалттай бусад нийгмийн харилцааны ажлуудаар харилцан туршлага солилцож ,40 жилийн түүхэнд ажилласаар ирсэн.Засаг дарга А.Батлут ажил авсанаасаа хойш УЛАН-ҮДЭ хот байгуулагдсаны түүхт 350 жилийн ойн баярт хотын даргынх нь урилгаар , мөн БНСУ-ын Шихэн хотын даргын албан урилгаар айлчилсан. Айлчлалын үр дүнд хамтран 1200 айлын орон сууцыг Цэнгэлдэх хүрээлэнд барихаар санамж бичигт гарын үсэг зурсан байна .Энэ хавраас хэрэгжиж эхэлнэ. Япон улсад айлчилхад хотын даргынх нь урилгаар явж, Такаможи  хоттой багш ,эмч ,барилгын салбарынхыг гэрээгээр хангах нөхцөл байдлыг судлаад иржээ.

Такаможи хот улсдаа их цас унадаг, техник хэрэгсэл их хөгжсөн ,цас цэвэрлэх комбайныг тэндээс Орхон аймагт гааль тээврийн  зардал ороод, капитал засварын зардлыг нь шийдээд авахаар болсон байна. Саяхан Польш улс явсан тус улсаас 50 сая еврог Монгол улсад өгөхөөр болж, үүнээс Орхон аймгийн Хот тохижуулах газарт парк шинэчлэлт хийгдэнэ. Нийт 9 удаагийн айлчлалд 38,2 сая төгрөг зарцуулсанаа  мэдээллээ .Өмнө 2014 онд 6 удаагийн айлчлалд 57,7 сая төгрөг /АНУ ,ХБНГУ, ХЯТАД ,ВЬЕТНАМ , ЭНЭТХЭГ улсад / ,2015 онд 73,2 сая төгрөг, 2016 он гээд нийтдээ 200 гаруй сая төгрөг өмнөх болон одоогийн аймгийн удирдлагууд эрх барьж байх хугацаандаа зарцуулжээ. 2016 орон нутгийн сонгуулийн дараагаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх асуудлын тухайд  баг хамт олон эвтэй байж, ажил урагшилна гэж би боддог.Өнөөдрийг хүртэл үндэслэлгүйгээр ажлаас халсан тохиолдол байхгүй , тэтгэвэртээ нас нь болоод суусан, улстөрийн сонгууль, удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх, гадаадад сурахаар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэсэн шалтгаан байсан  гэлээ. Мөн Аймаг, орон нутгийн тендер худалдан авалтын бүх төлөвлөгөө, мэдээлэл цахим хэлбрээр ил тод  сайт ,сонингуудад мэдээлэгдэж ,зарлагдаж байгааг онцоллоо. Аймгийн Засаг дарга Д.Батлут хэвлэлийн хурлын төгсгөлд “БИ ҮР ДҮНГҮЙ АЙЛЧЛАЛ  ХЭЗЭЭ Ч ХИЙХГҮЙ, ХИЙХ  Ч ҮГҮЙ”  гэсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.