Эрдэнэтэд 15-17 градус дулаан байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн цаг агаарын мэдээллийг хүргэе. Улаанбаатар хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгороор 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.