ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Засаг дарга Д.Батлут Нийгмийн даатгалын хэлтсийн тасгууд болон архив, үйлчилгээний танхимтай танилцаж, үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Мөн Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчидтай уулзаж, тулгамдаад байгаа зарим нэг асуудлуудыг нь газар дээр нь шийдвэрлэлээ.
Ингэснээр нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд хүргэх, Нийгмийн даатгалын сангаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж улам бүр сайжрах юм.
Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны хөтөлбөр, “Сайн засаглалыг хөгжүүлэх хөтөлбөр”, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээний төгөлдөршил, төр-иргэний харилцан итгэлцэл, иргэд, олон нийтийн сэтгэл ханамжийг сайжруулах, хүний суурь хөгжлийг хангах зорилтын хүрээнд манай аймгийн “Нийгмийн даатгалын хэлтэс” нийгмийн даатгалын үйлчилгээндээ чанарын удирдлагын  олон улсын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/51 дүгээр тушаалаар  3 жилийн хугацаатай гэрчилгээ авсан бөгөөд энэ нь Монгол улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Гурван тулгуурт бодлого”, Орхон аймгийн Засаг даргын дэвшүүлсэн “Хүний хөгжил”-ийг хангах Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцэж буй юм.
                                                        Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.