“Эрдэнэт үйлдвэр” ХХК ажилчдын цалингаа нэмэхээр болжээ

1
Like
Like Love Haha Wow Sad Angry
3

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн тушаалын дагуу 4-р сарын нэгний өдрөөс үндсэн цалингийн нэгдсэн тарифт сүлжээний нэг ба хоёр дугаар ангилалд хамаарах ажилтан, албан тушаалтнуудын үндсэн цалинг 15 хувиар, 3-р ангилалд хамаарах ажилтан албан тушаалтнуудын үндсэн цалинг 12 хувиар, 4-р ангилалд хамаарах ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар тус тус нэмэгдүүлэхээр болсон байна. Эрдэнэт үйлдвэр үндсэн 6200 гаруй ажиллагсадтай. Үйлдвэрийнхэн дунд баялаг бүтээгч энгийн ажилчиддаа бага цалин хөлс олгож, дарга болоод албан ширээний ард суудаг захиргааны ажилтнууд илүү цалин авч байна гэсэн маргаан их гардаг болж  нийгмийн сүлжээгээр нэг яригдаж байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр бол Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн зарим үндсэн цехийн ажилчидтайгаа маргааш буюу 2018 оны 4-р сарын 04-ны өдрийн 9 цагаас эхлэн уулзаж санал бодлыг нь сонсох юм байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх