Зэс Алтанхуяг АНУ-руу зэсэрсэн үү

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
2

Эрдэнэтийн иргэдийг одоогоос 8 жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрээс дутахгүй үйлдвэртэй болгож ,ажилгүй залуусыг ажилтай ахмадуудын хүүхдүүдийг амьдрах баталгаатай болгоно хэмээн тодорч гарч ирсэн “ЗЭС ЭРДЭНИЙН ХУВЬ” ХК-ийн үүсгэн байгуулагч Д.Алтанхуягтай нэгдэн цугларч нэг зорилготой явсан нөхөд нь хууртаж явсанаа мэдэж уг компаниас хохирсон “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоог” байгуулжээ.

Уг холбоо нь  Монголын хөрөнгийн бирж, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг хууль эрхзүйт газруудад  компанийг бүртгэлтэй эсэх талаарх  тодруулга авахаар хандахад компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 -д нээлттэй хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж ,хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж,нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг хэлнэ ,мөн хуулийн 42.4д “Компани нийтэд худалдахаар гаргаж байгаа үнэт цаас болон хувьцаат компанийн нэмж гаргаж байгаа хувьцааг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлнэ гэж тус тус заасан байдаг” гэжээ.Гэтэл тус компани нь Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид үнэт цаасаа буюу хувьцаагаа одоог хүртэл огт бүртгүүлээгүй гэсэн байна.Байгуулагдсан цагаасаа эхлэн олон байгууллага иргэдтэй хамтран ажиллахаар гэрэа контракт хийж, санхүүжилт авлаа гэж байсан ч албан ёсоор эрх бүхий газруудаас зөвшөөрөл аваагүй нь ийнхүү 8 жилийн дараа ил болжээ.Эрдэнэтийн 24000 иргэн Зэс эрдэнийн хувь ХК-д гишүүнээр элсэж найман жилийн нөр их хөдөлмөр цаг хугацаа , итгэл найдвараа гээлгүй тууштай ажиллаж үйлдвэрээ баригдана гэж баярлаж явсан зарим  иргэд өнөөдөр хоосон хоцорч, ганцхан компанийг санаачлагч Ардчилсан намын дарга болтлоо дэвшсэн Д.Алтанхуяг хөөрөг даалин барьж хаусанд амьдартлаа баяжиж орхижээ.Гэсэн ч Эрдэнэтийн хохирогчдыг хамгаалах холбооныхон үнэн мөнийг олохоор нэгдэж, иргэд болон өөрсдийгөө хохиролгүй болгохоор ажиллан Монголын урдаа барьдаг эдийн засгийн ухааны доктортой уулзаж  зөвлөгөө гаргалгаа аван  хууль хяналтын байгууллагаар явж байх хооронд нь  Зэс Алтанхуягыг Америк руу явсан гэсэн мэдээлэл ирэх болсон гэнэ.Албан бус эх сурвалжаар бол аймгийн ЦГ-т шалгагдаж хэрэг мөрдөн байцаах тасагт ирсэн даруйд гадагш зугтаасан байж магадгүй гэсэн таамаглал байгаа юм байна.Цагдаагийн газарт албан ёсоор байцаалт өгч эхлээгүй ,бичиг баримтын бүрдэл хийж байгаа гэсэн мэдээллийг өгсөн байна. Хэрэг эцэслэн шийдэгдэх эсэх нь Зэс Алтанхуяг хэзээ ил гарч ирэхээс ийнхүү цэвэр хамаарах болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх