Утааны эсрэг ажлыг өнөөдрөөс эхлүүлэх үүрэг өгөв

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
    • Өнөөдөр Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр Аймгийн засаг дарга Д.Батлут ирэх өвлийн өвөлжилтийн бэлтгэлийг өнөөдрөөс эхлэж, утааны эсрэг авч болох арга хэмжээг судлаж, түүнээс ангижрах талаар анхаарч ажиллахыг үүрэг болгов. Ингэхдээ “Одоо ингээд л өвөл болчихно. Тэрнээс өмнө өвөлжилт, утааны асуудлыг анхаарах хэрэгтэй байна” гээд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болон бусад холбогдох байгууллагуудыг өвөлжилтийн асуудал, тэр дундаа утааны асуудлыг шийдэх тал дээр анхааран ажиллаж, 7 хоног бүрийн шуурхай зөвлөгөөн дээр хийж буй ажлын тайлангаа тавьж байхыг үүрэгдлээ. Мөн утааны асуудлаас гадна:
    • Хотын захирагчийн албанд зам засварын ажлыг хийж эхлэх хугацааг урагшлуулах талаар судлаж, ажиллах
    • Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн газруудад Хүнд даацын авто машинуудын явах хурд, явж болох зам, цагийн зохицуулалтыг сайтар анхаарч холбогдох дүрэм журам гаргах, хоорондоо уялдаа холбоотой ажиллах
    • Мэргэжлийн хяналтын газар болон Байгал орчны газарт цагаан тоосны асуудлыг ирэх 5 дугаар сарын нэгнээс өмнө шийдэж, үйл ажиллагаагаа 7 хоног бүр тайлагнаж байх
    • Баян-Өндөр болон Жаргалант сумуудын үерийн далангийн асуудлыг судлаж, анхаарч ажиллах
    • Шинжлэх Ухаан Технологийн Паркаас орон нутгийн төсөвт оруулах санхүүжилтийг өрхийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг бизнесийг дэмжих ажилд зарцуулах
    • GPS ашиглан нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой алдаа дутагдлыг засах ажлыг эхлүүлж 7 хоног бүр мэдээлэх зэрэг үүргийг өгсөн юм.

   О.Дүүрэнжаргал

 

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.