Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт 13-р сургуулийн сурагчдын санаачилгыг дэмжиж, ажил хэрэг болгоно

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13-р сургуулийн ахлах ангийн сурагчид, сургуулийн орчмын зогсоол, талбай, зам гарц, орчны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгсэл соёлтой зорчих нөхцөл бүрдүүлэх , сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд Баян-Өндөр сумын Засаг даргад хүсэлт уламжилсныг Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, ЗДТГ-ын ДБХТХ мэргэжилтэн Л.Чимэдмаа, нар газар дээр нь очиж танилцан,13-р сургуульруу салаалсан замыг хайрга асган тэгшилж өгнө гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл энэхүү амлалт өнөөдөр ажил хэрэг боллоо. Баян-Өндөр сумын ЗДТГ-аас сурагчдын хүсэлтийн дагуу замын гадаргууг хайрга буулгаж тэгшлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд тээврийн хэрэгсэл нэг чиглэлд зорчих тэмдэг тэмдэглэгээг шийдэж өгөхийг ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР-Т, сургуулийн орчимд асахгүй байгаа гудамжны 12 гэрэлтүүлгийг асааж ашиглалтанд оруулах хүсэлтийг ЭРДЭНЭТ УС- ДТС ОНӨХК-д тус бүр шийдвэрлүүлэхээр албан бичиг хүргүүлсэн байна. Түүнчлэн 13-р сургуулийн ахлах ангийн сурагчдын сургуулийнхаа орчныг тохижуулах, бага ангийн дүү нарынхаа аюулгүй байдлыг хангах санаачилгыг дэмжиж сургуулийн орчмын зам талбайг засан тохижуулах ажлыг 2019 оны хөрөнгө оруулалтын ажилд тусгана гэдгээ амлалаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.