Булган аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан 2018 оны 04 сарын 15-ны өдөр 12.00 цагт боллоо.

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Хурлаар аймгийн шүлхий өвчинтэй тэмцэх ажлын өнөөгийн нөхцөл байдал болон Онцгой комиссын ажлын дэд хэсгүүдийн мэдээллийг сонсож дараах шийдвэрүүдийг гаргалаа.
1. Булган (04.16), Сайхан (04.18), Бугат (04.24) сумдын хорио цээрийн дэглэмийг үйлдвэр, хөдөө аж ахуй сайдын 2014 оны 93 дугаар тогтоолыг баримтлан тогтсон хугацаанд буулгах чиглэлийг тус сумдын Онцгой комиссын дарга нарт
2. Булган сумын төвөөс мал бүхий иргэдийг гаргах ажлыг 05 сарын 01-ны өдрөөс зохион байгуулахыг Булган сумын Онцгой комиссын дарга Д.Наранбаярт
3. Малын шилжилт хөдөлгөөнийг хийлгэхгүй байх болон холбогдох бусад арга хэмжээг авч ажиллах талаар сумдын Онцгой комиссын дарга нарт албан даалгавар хүргүүлэх ажлыг Аймгийн Онцгой комиссын ажлын штабд тус тус үүрэг болгон хариуцууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх