ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗРЫН ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн Хот тохижуулах газар нь өнгөрөгч 7 хоногт гэр хороолол, орон сууц, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээс 2492 шоо метр хог ачиж тээвэрлэн, хотын төвийн ногоон байгууламж, гудамж талбайд орж иррсэн 85 бод малыг хотын төвөөс гаргаж, 7 муур, 97 золбин нохойг устгажээ. Мөн хотын төвийн зарим хэсэгт хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн хайс хашлага, нийтийн эзэмшлийн гудамж талбайн хогийн сав зэргийг хэсэгчилэн сэргээн засварлав.
Мөн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Баян-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран ажилгүй 60 иргэнийг түр ажлын байраар хангаж, мөн Хот тохижуулах газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ гэр хорооллын үерийн усны хамгаалалтын суваг шуудуу, эзэнгүй дүүрэг, хотын хог хаягдлын нэгдсэн цэгийг цэвэрлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.