ЗӨВЛӨГӨӨ: Өтгөн хаталттай хүүхдийн шинж

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өтгөн хаталт гэдэг нь хатуурсан өтгөн бөгөөд түүнийг гаргахад хүндрэлтэй байдаг. Дүлэлт ихтэй, удаан хугацааны турш сууж байж маш бага хэмжээгээр гарна. Дутуу гарч болно.

Өтгөн хаталт хүүхдийн наснаас хамаарна. Дөнгөж төрсөн нярайд бол ховор. Ялангуяа эхийн сүүгээр хооллодог бол бараг л тохиолдохгүй.

Өтгөн өдөр бүр гарахгүй байгаа нь хүүхэд хоолонд цадахгүй байгаагийн нэг илрэл болдог. Хүүхэд нас өсөлт хөгжилтийн хамгийн чухал үе учраас жингийн өсөлт хөгжлийг сайн хянах шаардлагатай.

Та хүүхдийнхээ өсөлт хөгжилтийг хянаарай.Өсөлт хөгжилтийн талаарх мэдээллийг И мэйлээр авахыг хүсвэл ЭНД дарж гишүүнээр бүртгүүлнэ үү.

Хүүхдийн ходоод гэдсэнд орсон хоол хүнсний ус болон биед шаардлагатай амин дэм, шимт бодис нарийн гэдсээр шимэгдэн үлдэгдэл хэсэг нь өтгөн болно.

Өтгөн нарийн болон бүдүүн гэдсээр ямар нэгэн саадгүйгээр дамжин явж гадагшлахын тулд түүнд хангалттай хэмжээний ус шаардлагатай гэдгийг байнга санах хэрэгтэй.

Ус бага уух нь өтгөн хаталтын хамгийн эхний шалтгаан болдог. Дараагийн нэг шалтгаан нь гэдэсний булчингийн гүрвэлзэх хөдөлгөөний дутагдал байдаг.

Өтгөн хаталттай хүүхдийн шинж:

  • Дөнгөж төрсөн нярай өдөрт 1 удаа баах бөгөөд дүлэлт ихтэй, өтгөн гарахад төвөгтэй байх
  • Баасыг нь харахад хатуу, гарахад өвдөлттэй
  • Удаан хугацаагаар өтгөн хатсан хүүхэд сүүлдээ баахаас айж, уйлна.
  • Бие зассаны дараа цус гарч болно. Цагаан мах урагдана.
  • Хатсан өтгөн хэвлийг байнга тавгүй байлгадаг.

Хуримтлагдсан хатуу өтгөн удаан хугацаагаар гэдсэнд  байснаас гэдэсний булчин ядарч туйлддаг. Иймээс хугацаа алдалгүй хүүхдийн өтгөн хаталтын шалтгааныг олж тодруулан, эмчлүүлэх шаардлагатай.

Өтгөн хаталтын үед авах арга хэмжээний талаар дараагийн нийтлэлээс уншаарай.

Эх сурвалж: Hedu.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.