Эрдэнэ багийн иргэд ундны усны худгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна гэлээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ЗДТГ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил” сэдэвт “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ өнөөдөр “Эрдэнэ” багт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Эрдэнэ багийн засаг дарга Н.Отгонбилэг болон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцсон юм. Өдөрлөгийн үеэр худаг усны хүрэлцээ муу байгаа талаар болон энэхүү асуудлыг яаралтай шийдэх ажлуудыг хийх, худгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг олон иргэд хэлж байлаа. Энэ талаар төлөөлөгч С.Жаргалсайхан “Иргэдээс тавьж буй асуудлуудын дийлэнх нь зам, худагтай холбоотой болон тогны хүчдэл муу байгаа талаар асуудлууд байдаг. Үүнийг бид холбогдох газруудтай хамтраад гудамж хоорондын замуудыг засварлах, тогны хүчдэлийг нэмэгдүүлэх ажлуудыг хийхээс гадна ухаалаг худагтай болгохоор ажиллаж байна.” гэлээ. Дашрамд дурдахад, Эрдэнэ багт сүүлийн жилүүдэд барилга нь зогсчихсон байсан соёлын төв, ерөнхий боловсролын сургууль зэргийн хөрөнгө оруулалтыг шийдэж, ашиглалтанд оруулсан гээд багагүй ажлууд хийгджээ. Цаашдаа ч хийхээр төлөвлөсөн олон ажлууд байгаа юм байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.