Орхон аймгийн гудамжны гэрлийн 83 хувь нь ажиллаж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнөөдөр аймгийн засаг даргын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр орон нутгийн цаг үеийн асуудлаар хэлтэс, албадын дарга нар мэдээлэл хийсэн юм. Хурлын эхэнд өнгөрсөн 7 хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлт болоод хийж дууссан, хийж байгаа ажлуудыг танилцуулав. Энэ удаагийн хуралдаанаар гэрэлтүүлгийн асуудлыг чухалчлан үзэж, яаралтай шийдвэрлэж дуусгах хэрэгтэйг санууллаа. “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ны ерөнхий инженер Ч.Мягмарсүрэнгийн хэлснээр одоогийн байдлаар манай аймгийн гудамжны гэрлийн 83 хувь нь ажиллаж байгаа ба өнгөрсөн 7 хоногт асахгүй байсан 86 ширхэг гэрлийг асааж бэлэн болгосон гэв. Түүнчлэн тус байгууллагат орон нутгаас батласан 200 сая төгрөгийг төсвийг ямар ямар ажилд, хэрхэн зарцуулах тайлангаа бичгээр аймгийн засаг дарга Д.Батлутад хүргүүлжээ. Мөн гудамжны гэрэлтүүлгээс гадна сумдын цаг үеийн байдал, авто замуудын засвар үйлчилгээ, нийтийн тээврийн үйлчилгээ, сүүлийн үед асуудал болоод байсан “Эко хороолол”-ын асуудал, хогны асуудал зэргийг хэлэлцсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.