Д.Батлут Орхон аймгийн Монгол ардын намын даргаар үргэлжлүүлэн ажиллана

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өчигдөр буюу 4-р сарын 29-нд Орхон аймгийн МАН-ын 16 дугаар бага хурлаас байгуулагдсан Hамын хорооны анхдугаар хурал амжилттай хуралдаж өндөрлөлөө. Тус хурлаар Орхон аймгийн Монгол ардын намын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар наймгийн намын даргын албыг Орхон аймгийн засаг дарга Д.Батлут дахин хашихаар болсон байна.

Түүний хашиж байсан албууд: 1994-2000 онд “Эрдэнэт хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэрт туслах ажилчин, оператор 2001-2004 онд Орхон аймгийн Оюутны холбооны дэд ерөнхийлөгч 2004-2006 онд “Дэлхийн зөн” ОУБ-ын төслийн гүйцэтгэгч, “Эрдэнэт хамтын хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал 2006-2007 онд Аймгийн газрын албанд мэргэжилтэн 2008-2012 онд Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч 2006-2013 онд Орхон аймгийн НАМЗХ-ын тэргүүн 2008-2016 оны 7 дугаар сарын 18 хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга 2016 оноос Орхон аймгийн Засаг дарга 2008 оноос одоог хүртэл Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч 2013 оноос Орхон аймгийн МАН-ын хорооны дарга.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх