“Инээмсэглээрэй дарлаа шүү” гэрэл зургийн уралдаан зарлалаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Хүн бүр өдөр тутамдаа зураг дарж байдаг. Хүний амьдралын дурсгалт цаг мөчийг хадгалан үлддэг гэрэл зургийн гайхамшгийг харуулсан бүтээл шалгаруулах уралдааныг ББ буюу Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар Эрдэнэт хотын хөгжил судалгааны хүрээлэнгээс зарлаж байна. Өөрийнхөө, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, идэх дуртай хоолныхоо зургийг ч бид авдаг. Тэгвэл энэ удаад төрлөх хотынхоо инээмсэглэлийг олон нийтэд таниулцгаая. Та амьдарч буй хотоо хэрхэн хардаг вэ, таны хотын инээмсэглэл нь юунд оршдог вэ. Өөрөө эсвэл хүрээлэн буй хүмүүс, бүтээн байгуулалт, ажлаа тараад гэр лүүгээ яарах аав ээж, аз жаргалтайгаар тоглох бяцхан үрс Эрдэнэт хотыг инээлгэдэг үү. Таны дурангаар Эрдэнэтийн инээмсэглэл ямар байхыг хамтдаа харцгаах уралдаандаа идэвхитэй оролцохыг урьж байна. Ялагч нь Samsung galaxy S9 загварын гар утасны эзэн болно. Уралдаанд оролцох заавар: Та өөрийн гар утсандаа “Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн” гэсэн frame-ийг татсан байх “Эрдэнэтийн инээмсэглэл” сэдэвт /20-иос хэтрүүлэхгүй байх/ гэрэл зургийг Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн” гэсэн frame-д оруулан өөрийн фэйсбүүк хаягт байршуулж линкийг нь “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-н фэйсбүүк пэйж-д илгээх Хамгийн шилдэг гэсэн 5-н зургаа erdenetinstitute@gmail.com цахим хаяг руу өөрийн овог нэр, утасны дугаар, зургийн тайлбартай хамт илгээгээрэй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.