ШҮЛХИЙ, ШАР УС, ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН ҮЕД ҮҮРГЭЭ САЙН БИЕЛҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ШАГНАЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Энэ жил Орхон аймагт өвөлжилт хүндэрч, шар усны үер болж, Жаргалант суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан.


Дээр дурдсан нөхцөл байдалд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, идэвх зүтгэл гарган ажилласан нэр бүхий 100 хүнийг аймгийн Засаг дарга захирамжийн дагуу Орхон аймгийн хүндэт тэмдэг болон Засаг даргын жуух бичгээр шагналаа.  Шагнал хүртсэн хүмүүс нь аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 186, 110-р анги, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Эрдэнэт Ус ДТС ОНӨХК, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ажилтан алба хаагчид юм.

 Энэ он гарсаар  аймгийн нутаг дэвсгэрт  өвөл тал газраар 20-30, гуу жалгаар 60-80 см-ын зузаан цас орсон. Мөн 2-р сард Жаргалант суманд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэнээс гадна хавар хур цасны хайлмаг хот руу түрж орж ирснээр хэд хэдэн цэгт хүндрэлтэй байдал үүссэн.
Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал шагнал гардуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ Өвөлжилт хүндэрсэн, шүлхий өвчин гарсан, шар усны үер тохиолдсон өдрүүдэд дээрх байгууллагууд хамтран мэргэжлийн түвшинд ажилласны дүнд учирсан бэрхшээлийг хохирол багатай давсан гэдгийг онцлон хэллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.