Орхон аймагт 3 ихэр хүүхэд мэндэллээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
5

Ихрүүдийн баярын өдөр Орхон аймагт гурван ихэр охин мэндэллээ.
Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Төрөх тасагт 2018 оны 5 дугаар сарын 1-ий 9 цагт 3 ихэр охин мэндэллээ. Орхон аймгийн Их залуу багийн харьяа Э. Одхүүгийн гэр бүл 2120 гр, 1820 гр, 1890 гр жинтэй гурван охиноор бүл нэмлээ. Ихрүүдийн ээж Б. Цэрэннадмид болон ихрүүдийн биеийн байдал хэвийн сайн байна. Ихрүүдийн аав Э. Одхүү Булган аймгийн Бугат сумын Соёлын төвийн Бүжгийн багш, ээж Б. Цэрэннадмид мөн тус сумын дунд сургуулийн багшаар ажилладаг бөгөөд ихрүүд 4 настай эгчтэй юм байна.
БОЭТ-ийн Төрөх тасагт сүүлийн 25 жилийн хугацаанд 2006, 2017 онд гурван ихэр хүүхэд мэндэлж байсан бөгөөд 2018 он гарсаар анхны гурван ихэр мэндэлж байгаа нь энэ юм. 1990 оноос хойш манай улс жил бүрийн тавдугаар сарын 1-ий өдрийг “Ихрүүдийн баяр” болгон тэмдэглэдэг болсон. Ихрүүдийн баярын өдөр гурван ихэр охидыг өлгийдэн авсан БОЭТ-ийн Төрөх тасгийн эрхлэгч Б. Эрдэнэбулган, Их эмч Г. Шүрэнгэрэл, Эх баригч С. Лхагвасүрэн, Хагалгааны сувилагч М. Оюунтуяа, Т. Урантогоо, Наркозийн эмч А. Эрдэнэбаяр, Сувилагч Д. Түмэннаст, Нярайн тасгийн эрхлэгч М. Баттуяа, эмч Ч. Болор, Б. Гантуяа, сувилагч О. Мөнхнасан, Р. Уранбилэг нарын баг хамт олонд халуун баяр хүргэе. Монголын үрс маш олон болтугай.

Эх сурвалж ЭМГ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх