2017 ОНЫ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖЭЭР ТАТАГДСАН ЦЭРГҮҮД АЛБАА АМЖИЛТТАЙ ХААГААД ИРЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

2017 оны  нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албанд татагдан улмаар хугацаат цэргийн алба хаах хугацаа нь дуусч бэлтгэлээр халагдсан цэрэг, түрүүч, ахлах байлдагч нар өнөөдөр аймагтаа ирлээ.
Тэднийг өглөө Улаанбаатар төмөр замын “Эрдэнэт өртөө”-нд Орхон аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь тэргүүтэй офицерууд, Баян-Өндөр сумын ЗДТГ-ын ажилтан С.Сэрээтэрдорж болон албаны хүмүүс, эцэг эхчүүдийн төлөөлөл ЗХ-ний 186-р ангийн үлээвэр найрал хөгжимтөйгөөр угтан авлаа.
2017 оны  нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албанд татагдан хугацаат цэргийн алба хаасан эдгээр цэрэг, түрүүч, байлдагч нар Зэвсэгт хүчний 013, 014, 017, 032, 120, 336 дугаар ангиуд, Хилийн цэргийн 0108, 0151, 0198, 0306 дугаар ангиудад албаа нэр төртэйгээр хаагаад ирж байгаа юм. Цэргийн албаа үлгэр жишээчээр хаасан зарим нэг алба хаагчид цэргийн анги нэгтгэлтэй амьдралаа холбон офицер, ахлагчийн эгнээнд шилжин үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.
Цэргийн алба хаана гэдэг нь иргэнийхээ үүргийг биелүүлж эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэсэн үг. Сүүлийн жилүүдэд сайн дураараа цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо улам нэмэгдэж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх