Эрдэнэт үйлдвэрийг ” номер нэг” гэж онцлов

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг өнөөдөр Улаанбаатар хотноо Д.Сүхбаатарын талбайд боллоо. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол улсын Ёрөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Эрдэнэт үйлдвэр бол бүхий л үзүүлэлтээрээ “номер нэг” болж буйг онцлов. Жил бүр Монгол улсын Засгийн газар, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран  шалгаруулдаг “Топ 100” аж ахуйн нэгжийг энэ жил 16 дахь удаагаа тэргүүлснийг дурьдаад, тус үйлдвэрийн уурхайчин хамт олны төлөөлөлтэй өдөрлөгийн индэр дээрээс шууд онлайн холбогдож, баяр хүргэн мэндчиллээ. Мөн өдөрлөгийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж оролцож буй Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тэргүүтэй баг төлөөлөгчдөд дахин баяр хүргэж, амжилт хүсэв.

     Монгол улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Төрийн өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагыг ард иргэдэд сурталчлах, харилцан туршлага солилцох, импорт орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах нөхцлийг өргөжүүлэхэд тус өдөрлөгийн зорилго чиглэгдсэн байна. Төрийн өмчит компаниудын эдийн засгийн эерэг үзүүлэлтийг сайжруулах, ололт амжилт бататгах, харилцан туршлага солилцох боломжийг нээдэг уг үйл ажиллагааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас санаачлан уламжлал болгожээ. “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгт төрийн өмчийн оролцоотой 70 гаруй байгууллага хүрэлцэн ирж, үйл ажиллагаагаа нээлттэй сурталчиллаа.
Тэд 2017 оны үйл ажиллагааныхаа ололт амжилт, эдийн засгийн үр ашиг, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийж, тайлангаа тавив. Өнгөрсөн 2017 онд төрийн өмчит байгууллагуудын хувьд амжилт арвин байсныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолсон. Манай улсын 97 төрийн өмчит компаниудын 70 гаруй хувь нь ашигтай ажилласан. Энэ бол их сайн мэдээ, өндөр амжилт гэдгийг тэрээр тодотгосон.
Энэ нь эдийн засгийн уналтыг зогсоох, сэргэлтийг хангахад бодит хувь нэмэр болж буй. Эдгээр байгууллагуудын нийт хамт олонд Ёрөнхий сайд Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж, илүү өндөр амжилт хүсэн ерөөв.

Сэтгүүлч М.Балжинням Гэрэл зурагчин Б.Баттөгс

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх