БНСУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДАХ ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Уг төслийн гүйцэтгэгчээр “Рич констрокшн” ХХК ажиллаж байна. Тус компанийн Ерөнхий захирал Д.Жавхлан хэлэхдээ “Төслийн хүрээнд нийтдээ 288 айлын орон сууц баригдана. Энэ онд 80 айлын орон сууцны 2 барилга бэлэн болно. Эхний ээлжийн 2 барилга 11-р сард ашиглалтад орно” гэлээ.
Одоогоор БНСУ-ын талаас нийтдээ 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байгаа юм байна. Барилгын тухайд зоорийн давхраас гадна 4 давхар. Орон сууцны талбай нь 48-60 гаруй м.кв хэмжээтэй 1-3 өрөө байрууд байна гэж гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэллээ.
Дээрх орон сууцны хорооллын төсөл нь наадмын талбайн баруун талд нийтдээ 2 га талбайг хамран хэрэгжинэ. Ингэхдээ хорооллын орон сууцууд болон гадна зам, талбай, ногоон байгууламжийг иж бүрнээр тохижуулах юм.
Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлсэн үгэндээ “Төслийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын хууль, тогтоомжийг ягштал биелүүлэх хэрэгтэй. Хяналт тавьж буй байгууллагууд ч хариуцлагтай ажиллах шаардлагатай. Энэ хэсэгт чанар, өнгө үзэмж сайтай хороолол сүндэрлэх ёстой” хэмээн онцоллоо.

Мэдээллийн төв
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх