Хүүхдийн байгууллага үүссэний 93 жилийн ой 8-нд тохиож байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ой тавдугаар сарын 8-ны өдөр буюу өнөөдөр тохионо.

Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй юм.

Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхний олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихэд анхааран ажилладаг байжээ.

Монголын хүүхдийн байгууллага нь,

  • 1925-1940 онуудад Монголын пионерийн байгууллагын төв товчоо
  • 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн байгууллагын төв зөвлөл
  • 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар
  • 2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр ажиллаж байгаа юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх