Монголбанкны мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэн болно

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан авч буй хүн, жижиг болон бичил ахуйн нэгж, ирээдүйн санхүүгийн хэрэглэгчдэд чиглэсэн суурь мэдлэг олгох, эрх үүрэг, хариуцлагыг ухамсарлуулах, ингэснээр гарч болох эрсдэлээс өөрсдийг хамгаалах чадварыг суулгах зорилгоор Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аяныг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зарласан бөгөөд уг аяныг Монголбанк, түүний орон нутаг дахь хэлтэс, салбар, банкууд, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын Ипотекийн Корпораци, мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Орхон аймаг дахь Монголбанкны хэлтсээс “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” аяны хүрээнд болон “Банкны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас нээлттэй өдөрлөгийг арилжааны банкуудтай хамтран зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр Монголын зоос судлалын Орхон аймаг дахь салбартай хамтран зоосон болон цаасан мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэн гаргах ба арилжааны банкууд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах ажлыг зохион байгуулах юм. Мөн тус хэлтсээс санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах чиглэлээр иргэдэд мэдээлэл өгч ажиллана. Нээлттэй өдөрлөг Монголбанкны гадна талбайд, мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэн Монголбанкны байрны 1 дүгээр давхарт гарна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.