СУРАГЧДЫН БҮТЭЭЛИЙГ ХУДАЛДАН АВЧ ОРОН НУТГИЙН БЭЛЭГ, ДУРСГАЛЫН БАГЦАД ОРУУЛНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

XX сургуулийн  90 сурагчийн шилдэг бүтээлийг орон нутаг худалдан авч аймгийн бэлэг, дурсгалын багцад оруулах санал гарлаа. Энэ нь сурагчдын бүтээлийг үнэлэх, хүүхдийг багаас нь хэрэглэгч бус үйлдвэрлэгч болох хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа гэж аймгийн Засаг дарга Д.Батлут хэллээ. Тэрээр тус сургуулийн сурагчдын  бүтээлийн үзэсгэлэнг сонирхох үеэрээ дээрх саналыг гаргасан юм.

XX  сургуулийн сурагчдын урласан  уран зураг, цаасан болон эсгий урлал, хайчилбар болон бусад бүтээлийг  орон нутаг худалдан авч хүүхэд тус бүрийн хадгаламжийн дансанд нь мөнгийг нь шилжүүлэх юм. Ингэснээр хүүхдүүд өөрсдийн хийсэн бүтээлээ үнэлүүлэх, урамших, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, санхүүгийн сахилга батад суралцах гээд олон давуу талтай юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх