ЭРДМИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН АМРАЛТ ЗУГААЛГЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХГҮЙ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Жил бүрийн хавар Ерөнхий боловсролын сургуулиуд болон их дээд сургууль төгсөгчид анги хамт олноороо нийлэн багшдаа бэлэг сэлт өгөх, амралт зугаалга зохион байгуулдгаас болж эцэг эхчүүдэд дарамт болох, ногоон бүсэд амарч, зугаалж яваад хуурайшилтын үед гал түймэр тавих, архи согтууруулах ундаа хэрэглэх, гэмт хэрэгт холбогдох тохиолдол гардаг. Ялангуяа амралт зугаалгын арга хэмжээг зарим эцэг эхчүүд өөрсдөө “эцэг эхийн зөвлөл” нэрийн доор зохион байгуулах үзэгдэл мэр сэр гардаг.
Иймээс Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/252 дугаар захирамжаар дээрх хууль бус үйл ажиллагааг хориглож харин “Эрдмийн баяр”-ыг боловсролын баримт бичиг гардуулах, төгсөгчдийн дурсгалын ногоон төгөл байгуулах зэрэг нийгэмд тустай арга хэмжээ болгон зохион байгуулахыг үүрэг болгосон.
Энэхүү захирамжийн дагуу төлбөртэй давтлага зохион байгуулах, шалгалт далимдуулж ном гарын авлага худалдах, төгсөлтийн баярт зориулж хуульд заагаагүй төлбөр хураамж авах, эцэг эх, асран хамгаалагч нарт нь эдийн засгийн дарамт учруулах, баар, цэнгээний газар, ногоон бүсэд зугаалах, багш нарт өндөр үнэтэй бэлэг дурсгалын зүйл өгөхийг бүр мөсөн хоригложээ.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумдын Засаг дарга нар, Цагдаагийн газрын дарга, Мяэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдлын газрын удирдлагуудад, зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан нарт тус тус үүрэг болголоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх