“ОЮУНЛАГ ЭРДЭНЭТЧҮҮД” ГЭДГЭЭ НОМЫН ХУДАЛДААНД ОЧЕРЛОН БАТЛАВ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Азхур номын их дэлгүүр Монгол түмэндээ зориулж  ОЮУНЛАГ бэлгийн багцуудаа худалдаанд гарган олон нийтийг Монголчуудыгаа соён гэгээрүүлэх зорилготой ажилладаг. Энэ жилээс эхлэн анх удаа хөдөө орон нутгаар явж ,номонд дуртай уншигчддаа хүрч ажиллаж байна .2018 оны 05-р сарын 10-ны өдөр Булган аймагт нэг өдөр оюуны бүтээлийг түгээсэн бол өнөөдөр Орхон аймагт нийт 72 цагын турш шөнө, үдэш ,үүр цүүр гэлтгүй “Уурхайчин соёлын ордон”-д нийтдээ 500 гаруй нэр төрлийн  Дэлхийн болоод Монголын сонгодог бүтээлийг худалдаалж байна.Эрдэнэтэд ном уншигчид олон, Аз хурынханы бодож төсөөлж байснаас илүүтэйгээр Эрдэнэтийн уншигчид оюунлаг юм байна, гурван касс зэрэг ажиллаад ч дийлэхгүй болохоор Улаанбаатараас нэмж хоёр касс ирж байгаа гэлээ . Ойрын  хэдэн жилдээ үзэгдээгүй  их оюуны давалгаанд  Эрдэнэтчүүд оюунлаг, ном бүтээл шимтэн уншдаг иргэдтэй гэдгээ баталлаа хэмээн Азхур номын Их дэлгүүрийн  идэвхжижүүлэлтийн менежер Р.Эрдэнэболд хэллээ.  Номын их далайд асар олуулаа дугаарлаж, номоо авахаар цаг заваа үл хайхран зогсон буй  Эрдэнэтчүүддээ баярлалаа гэв.Дашрамд дуулгахад  сургууль байгууллагын номын санчид сан хөмрөгөө нэлээд нэмэгдүүлсэн байна. Олон айл өрхийн номын сан  шинэ бүтээлүүдээр нэмэгдлээ. Номын худалдаа хөл ихтэй байна.

Буян номын гэгээ тооноор тань цацарч
Буурал түүхийн буян хишиг дэлгэрэх болтугай.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх