C.Бат-Эрдэнэ: Сүүлийн хоёр жилд Орхон аймагт Булган аймгийн Орхон сумаас газар олгоогүй байгаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Булган аймгийн Орхон сум,Орхон аймаг буюу Эрдэнэт хоттой хаяа дэрлэн оршдог онцлогтой сум.Өмнөх жилүүдэд дээрхи сумаас ихэвчлэн газар иргэдэд олгогддог байсан билээ.Орхон аймгийн иргэд ч Булган аймгийн Орхон сумаас газар өмчлөн авах сонирхолтой байдаг тул энэ тухай тодруулга ярилцлагыг тус сумын Засаг дарга С.Бат-Эрдэнээс авлаа.

Булган аймгийн Орхон сумын энэ хаврын цаг үеийн мэдээллээр ярилцлагаа эхэлье.Булган аймгийн түүхт 80 жилийн ой 2 сар хүрэхгүй хугацааны дараа тохиох гэж танай сумын хувьд бэлтгэл хэр байна вэ ?

-Манай сумын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.Энэ жилийн хувьд өвөлжилт хүнд, хаваржилт цас их унасан ч мал төллөлт 80 гаруй хувьтай байна. 5-р сарын 12-нд “Ходоодны хорт хавдарыг эрт илрүүлэх “аян ,15-нд “Гэр бүлийн өдрийн”арга хэмжээ болно.5-р сарын 18-19-нд манай сумын 9 жилийн сургуулийн 60 жилийн ой, Аймгийн 80 жилтэй давхцан тохиож байгаа учраас төлөвлөгөөт арга хэмжээнүүд болох гэж байна.Манай суманд багшилж байсан Бадарч багш асан одоо Орхон аймагт амьдарчТеннисний багш Лхагвасүрэн багшийн алдрыг тэмдэглэхээр төлөвлөгөө гарсан.Гадна дотоодоос олон хүн оролцоно гэж саналаа илэрхийлж байгаа.

Орхон сумын хувьд газар нутаг, хүн амын хувьд Булган аймгийн бусад сумаас ямар онцлогтой юм бэ?

-Газар нутгийн хувьд аймгийн хэмжээнд гуравт ордог.Асар өргөн уудам нутагтай.Сумаасаа гараад 2-р баг ороход 130 гаран км /цаг явж байж хүрдэг.Газар тариалан ,мал аж ахуй эдийн засгийн түшиц болдог.Хүн амын хувьд 3547 хүн амтай  ,малын тооны хувьд 316 000 тоолуулсан ,Үхэр сүргээрээ аймагтаа тэргүүлж байна

Аймгийн 80 жил гээд дээр дооргүй ажил ихтэй байна Энэ онд Орхон суманд ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэх вэ ?

-Бүтээн байгуулалтын ажил гэвэл Булган аймгаас Орхон сумын гүүр хүртэл 22 км газар асфальтан зам тавигдахаар болж өнөө маргаашгүй Зам тээврийн яаман дээр сонгон шалгаруулалт зарлагдах гэж байна.Төсөвт өртөгийн хувьд 22 тэрбум төгрөг.Орхон сумынхаа хөгжил цэцэгжилтийг энэ замын дэд бүтцийн гүйцэтгэлээс хамаарна гэж харж байгаа.

Булган аймгийн Орхон сум гэхээр л олон жилийн өмнөөс Эрдэнэтийн иргэдийн хувьд газар гэж хардаг өнцөг байдаг.Үнэхээр газар олгоод байдаг юм уу? Эрдэнэтээс гараад хаа хүртэл танай сумын нутаг дэвсгэр юм бэ ?

-2012 оноос хойш Эрдэнэтээс Булган аймаг Ар мэргэн ,Оросын булагт газар авъя гэсэн иргэд их ханддаг болсон. Тодорхой төлөвлөгөөний дагуу зарим Эрдэнэтийн иргэдэд олгож байсан. Наашаа гарсан ШТС-ны урд цагаан хашаатай газрыг 300 айлд олгож ,Орхон аймгийн иргэд дураараа зөвшөөрөлгүй  хашаа хатгаад байгаа асуудлыг зогсоох гэж л барьж байсан юм .Хашааг барьж гүйцэтгэсэн компанийн гүйцэтгэл дутуу байгаа учраас өнөөдрийн байдлаар Шүүхийн шатанд явж байна.Тэр хашаатай газар бол манай Орхон сумын иргэдийн өмч тул манай сумын Засаг даргын тамгын газраас бус Орхон сумын иргэдээс хоёр иргэн тохиролцоод Эрдэнэтийн иргэд худалдан авдаг болсон. Өөрөөр хэлбэл Орхон сумаас сумын иргэддээ өгсөн газар юм.2012 оноос Оросын булаг орчимд төлөвлөгөөний дагуу газар олгогдоод дууссан.Бид Аймгийнхаа ИТХ-ын төлөвлөгөөний шийдвэрийн дагуу л ажиллана уу гэхээс дур мэдэн газар олгох боломжгүй .Төлөвлөгөөнд тусгаагүй л бол олгох ямар ч боломж байхгүй юм.Заавал Булган аймгийн Орхон сумын ИТХ, аймгийн ИТХ -аар орж шийдэгддэг.Сүүлийн хоёр жилд Булган аймгийн ИТХ -руу газар хүссэн төлөвлөгөөнүүд орсон ч дэмжигдээгүй.Газар нутгийн ерөнхий төлөвлөө гарсаны дараа шийдэгдэх боломжтой гэсэн.

 Ярилцлагын  төгсгөлд :Булган аймгийн 80 жил танай сумын сургуулийн 60 жил бас тохиож байна.Ойн баярын мэндийг Орхон сумынхаа уугуул, суугуул иргэдэд хүргэвэл ?

-Хаврын энэ урин цагийг угтан 5 Сарын 25нд “Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”ыг зохион байгуулдаг уламжлалтай .Үүнийгээ ч төлчид сэтгэл догдлон хүлээдэг юм. Дашрамд дуулгахад: Аймгийнхаа 80 жилийн ой, Орхон сумынхаа харъяат уугуул нутгийн зон олон иргэддээ энэ өдрийн мэндийг хүргэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн мэндчилье.Орхон сумын нутагт тань сайхан хаврын өдрүүд үргэлжилсээр байна .

-Ярилцсанд баярлалаа

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх