БАЯН-ӨНДӨР УУЛЫН ОВООГ ЭНЭ САРЫН 20-НЫ ӨДӨР ТАХИНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

2017 оны 5 дугаар сард хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит 7-р хуралдаанаар Баян-Өндөр уулыг орон нутгийн хамгаалалтад шинэчлэн авах тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Баян-Өндөр уул нь нийтдээ 3200 га талбайтай. Үүний 1702 га нь манай аймгийн Баян-Өндөр суманд, үлдсэн нь Булган аймгийн Бугат суманд харьяалагддаг.
Тухайн уулыг анх 1998 онд Орхон аймаг орон нутгийн тусгай хамгаалалтад шинэчлэн авсан. Баян-Өндөр уулыг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаас хойш төрийн оролцоотойгоор хоёр дахь удаа тахих ёслол болох гэж байна.
Баян-Өндөр уулыг тахих ёслол 5 дугаар сарын 20-ны өдөр болох бөгөөд харин өмнөх үдэш нь буюу тэнгэрт од түгэхэд 7 бурхан одыг тахих юм.
1998 онд хийсэн судалгаагаар Баян-Өндөр ууланд шувууны 24 зүйл, хөхтөн амьтны 21 зүйл, шавьжийн 132 зүйл амьдарч байжээ. 2014 онд дахин судалгаа хийхэд хөхтөн амьтад болоод шавьжийн зүйлийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан байна.  Өнөөдрийн байдлаар тухайн ууланд 46 овгийн 78 төрөлд хамаарах 147 зүйлийн ургамал ургадаг гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.