ЭРДЭНЭ БАГИЙН 20-Р ДУНД СУРГУУЛЬД СПОРТЫН ХЭРЭГСЭЛ БЭЛЭГЛЭЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
“Баянбулаг багийн хөгжил” ТББ-ийн залуус Орхон аймгийнхаа зарим тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэсээр ирсэн билээ. Өнөөдөр тус нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллагын зүгээс Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны 10-р сард баригдан ашиглалтанд орсон 2-р сургуулийн 620 сурагчдад 30 ширхэг гурван төрлийн биеийн тамирын хичээл дээр хэрэглэгдэх сагсан бөмбөг, волейболын бөмбөгийг хүлээлгэн өглөө. Байгуулагдсан цагаасаа хойш 8 сарын хугацаа өнгөрч байгаа тус сургуульд биеийн тамирын хичээлийн хэрэгсэл дутуу байсаныг тус “Баянбулаг багийн хөгжил” ТББ-д бичгээр уламжилсаны дүнд бусад хэрэглэгдэхүүний хамт бэлэглэж байгаа нь энэ юм байна. Тус ТББ-ийн тэргүүнээр Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан эдүгээ Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн менежер Р.Улаанхүү ажилладаг. Өмнө нь тус байгууллагын зүгээс Баянбулаг багийнхаа 16-р сургуулийн багш нарын кабинетийг иж бүрэн тохижуулж өгсөнөөс гадна Цагаанчулуут багийн өрх толгойлсон эмэгтэйн байшинг засварлах зэрэг сайн үйлсийн нийгэмд үйлчлэх 6 ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. “Баянбулаг багийн хөгжил” ТББ-тай хамтран ажилладаг ААН байгууллагууд ч эдүгээ бий болжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх