ЭРДЭНЭТ ХОТЫН ГАЗАР ХӨДЛӨЛИЙН БИЧИЛ МУЖЛАЛЫН ЗУРАГЛАЛЫГ ГАРДУУЛЖ ӨГӨВ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Улаанбаатар хотын газар хөдлөлийн бичил мужлалын зураг 1967 онд хийгдсэн байдаг. Тэгвэл Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд Эрдэнэт хотын газар хөдлөлийн бичил мужлалын зураглалыг хийж ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд профессор Ч.Одонбаатар Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон аймгийн Газар хөдлөлийн комисст хүлээлгэн өглөө.
Байгуулагдаад 60 гаруй жилийн нүүр үзэж байгаа Одон орон, геофизикийн хүрээлэн судалгаа шинжилгээний олон улсын стандартад нийцсэн багаж, тоног төхөөрөмж болон баялаг мэдээллийн санд тулгуурлан энэхүү судалгааг хийжээ.
Энэхүү Газар хөдлөлийн бичил мужлалын зураглалыг хийснээр газар хөдлөлийн эрсдлийн тогтоох цаашид барилга хот байгуулалтын төлөвлөгөөнд ашиглах юм. Мөн цаашид “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн их уурхайд 7 хоног бүр хийгддэг тэсэлгээнээс Эрдэнэт хотын барилга байгууламжуудад үзүүлэх нөлөөллийн судалгааг ч мөн хийлгэх сонирхолтой байгаагаа аймгийн Газар хөдлөлийн кимиссын гишүүдийн зүгээс илэрхийлж байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.