Генетикийн өөрчлөлттэй жимс,ногоог хэрхэн ялгах вэ?

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Та дэлгүүрт хүнсний ногоо сонгохдоо түүн дээр наасан шошгыг анзаарч байсан уу. Хэрэв анзаарч байгаагүй бол энэ тоог заавал анзаарах хэрэгтэй гэнэ. Бид өдөр тутмын амьдралын хэв маягийг эрүүл хоол хүнсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэтэл импортоор оруулж ирж буй хүнсний ногоонд ямар нэг хяналт байхгүйн дээр иргэд бүтээгдэхүүнийг хэрхэн ялгах талаар мэдээлэл дутмаг байна. Иймд генетикийн өөрчлөлт орсон хүнсний ногооноос татгалзаж өөрийгөө болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл энхийг хамгаалахын тулд дараах зөвлөмжийг ашиглаарай.

Жимс хүнсний ногоон дээр байдаг жижиг бөөрөнхий наалт нь уг бүтээгдэхүүний гарал үүслийн тухай мэдээлэл агуулдаг гэнэ. Хэрэв таны худалдан авах гэж буй хүнсний ногоонд наалт байвал үүнийг сайн анзаараарай. Энэхүү наалт дээрх тоог хүнсний ногооны код гэх ба 4 оронтой 3 буюу 4-өөр эхэлсэн кодтой бол химийн бордоо (пестицид, гербицид) ашигласан, 5 оронтой 8-аар эхэлсэн бол генийн өөрчлөлттэй, 5 оронтой 9-өөр эхэлсэн бол органик гаралтай хүнсийг тэмдэглэдэг аж.

Emch.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх