“ГУРВАН ТУЛГУУРТ ХӨГЖЛИЙН БОДЛОГО”-ЫГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монгол Улсын Засгийн газрын 2018  оны 42  тогтоолын дагуу “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Уг бодлогыг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг АИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталлаа.

Дээрх төлөвлөгөө нь 37 багц ажилтай. Үүнд, Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 7, Аж үйлдвэр, эдийн засгийн салбарт 6, нийгмийн салбарт 15, төр захиргааны болон хууль эрх зүйн салбарт 3, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт 6 зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр боллоо.
Гурван тулгуурт хөгжлийн бодлого нь шударга ёс, сахилга хариуцлагатай, тогтвортой засаглалыг бэхжүүлж, үндэсний хөгжлийн нэгдсэн бодлогоор эдийн засгийн тусгаар тогтнолоо бататган, иргэдийнхээ амьдралыг эрс сайжруулах зорилготой. Уг зорилгыг хэрэгжүүлэхдээ төрийн реформ, эдийн засгийн реформ, нийгмийн реформыг хийнэ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх