James Bond шиг хувцаслахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ?

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

1. Хослол

Daniel Craig киноны үеэр Tom Ford brand – ийн хэд хэдэн хослолыг өмсдөг. Тухайлбал Мексикийн Үхэгсдийн баярын хэсэгт $4920 ам.долларын үнэтэй OConnor Base Windowpane Suit хослол харин Ромын оршуулгын үеэр $4990 ам.долларын үнэтэй Windsor Base Sharkskin Suit өмссөн ажээ.

2. Пальто

Италид үйлдвэрлэгдсэн Tom Ford – ийн Tom Ford Herringbone пальтог тэрээр Ромын зураг авалтын үеэр өмсдөг. Энэ пальто $4700 ам.долларын үнэтэй. Харин өмссөн байсан Dents – ийн арьсан бээлийгээ оршуулгаас гадна машинаа барихдаа ч бас өмссөн байна. Бээлий $150 ам.доллар.

3. Хүзүүтэй цамц

Daniel Craig – ийн өмссөн N. Peal brand – ийн хүзүүтэй цамцыг 100% Монголын ноолуураар хийсэн гэдгээрээ онцлогтой. Тэрээр өмнөх Skyfall – ийн үеэр ч гэсэн N. Peal – ийн цамц өмссөн байдаг. Харин энэ ангидаа $299 – $404 ам.долларын үнэтэй гурван өнгийн загварыг нь сонгон өмсчээ.

4. Бугуйн цаг

Киноны үеэр James Bond гурван бугуйн цаг зүүдэг гэнэ. Тэдгээр нь Omega – ийн маш цөөн тоогоор худалдаанд гарсан загварууд юм. Тухайлбал Omega Seamaster 300 SPECTRE Limited Edition нь 7007 ширхэг л худалдаанд гарч байгаа ба үнэ нь $6350 ам.доллар юм.

5. Гутал

Daniel Craig Crocket & Jones – ийн гурван ч загварыг сонгон өмсчээ. Тэрээр Skyfall – ийн үеэр өмссөн тугалын арьсан Alex загварыг дахин сонгосон байна. Энэ нь $620 ам.долларын үнэтэй бол богино түрийтэй Camberleyзагвар нь $713 ам.доллар. Тэгвэл хар хүрэн өнгийн хилэн Swansea загвар нь $535 ам.долларын үнэтэй ажээ.

6. Нарны шил

Тэрээр Tom Ford – ийн хоёр загварын нарны шил зүүдэг. Тэдгээр нь $405 ам.долларын ижил үнэтэй Snowdon болон Henry загвар ажээ. Тэгвэл Францад үйлдвэрлэгдсэн цанын шил нь $600 ам.долларын үнэтэй юм байна.

7. Чемодан

SPECTRE – ийн учрыг олохоор Мароккогийн цөлийг зорихдоо James Bondэд зүйлсээ Globe Trotter – ийн чемоданд хийдэг. Энэ чемодан $1194 ам.долларын үнэтэй. Чемодандаа тэрээр Sunspel – ийн дотуур хувцасаа хийсэн нь гарцаагүй. Тэгвэл түүний өмссөн энэ brand – ийн футболка нь $65 ам.доллар бол дотуур өмд нь $55 ам.долларын үнэтэй.

8.Хүрэм

Австрийн зураг авалтын үеэр өмссөн энэ хүрэм Tom Ford – ийн нэрийн дэлгүүрүүдээр зарагдаад дууссан гэнэ. Үнэ нь $2200 ам.доллар байсан юм. Тэгвэл өмссөн өмд нь $1500 ам.доллар харин гутал нь Danner – ийн $350 ам.долларын үнэтэй Danner Mountain Light II загвар байжээ.

9. Машин

James Bond хөлөглөдөг төмөр хүлгүүдээрээ ч гэсэн олноос онцгой. Тэрээр SPECTRE – ийн үеэр кинонд зориулж арвыг л үйлдвэрлэсэн Aston Martin DB10 – ийг унадаг. Aston Martin компани James Bond – ийн 24 цувралын 12 анги дээр нь хамтарчээ. Удахгүй $4.6 сая гаруй ам.долларын үнээр хийгдсэн машиныг дуудлагаар худалдах юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.