Эрдэнэтэд 24 градус дулаан байна.

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

2018 оны 05 дугаар сарын 20-ны 08-20 цаг хүртэл

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Ховдын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: 

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи ширүүсч шороон болон цасан шуурга шуурч, 20-21-нд шилжих  шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаархаг нутгаараа хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 градус, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

ЭРДЭНЭТ ХОТ Үүлшинэ. Бороо шиврэнэ. Салхи баруун өмнөөс секундэд 6-10 метр, 18-24 градус дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.