Сэрэмжлүүлэг: Цасан болон шороон шуургатай

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Зуны эхэн сар гарсан хэдий ч Монгол орон даяар гандуу, цаг агаар тогтворгүй, хавар, зун ээлжилж байна.  Бямба гаригт тогтуухан байсан тэнгэр хангай Ням гаригт эрс хүйтэрч, зарим аймгуудад цас орсон талаар олон нийтийн сүлжээнд тавигджээ. Цаашид ч шороон шуурга шуурахыг Ус цаг уурынхан анхааруулж байна. Зүүн аймгуудын нутгаар  өнөөдөр /2018.05.21/ салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурна. Эрдэнэт хотод үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орох аж. Салхи баруун хойноос секундэд 6-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэх аж. Өчигдрөөс эрс сэрүүсэж 5-7 градус дулаан байна.

Өнөө шөнө, болон  маргааш өдөр ихэнх нутгаар салхи 16-18м/с, зарим үед 22-24м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тул малчид, ард иргэдийг цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна.

Орон нутгийн цаг агаарын мэдээллийг хүргэе.

Зуншлага тааруу болох магадлалтай байна

Архангай аймгийн Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хотонт сумдын нутгаар өнгөрсөн шөнө 0.4-0.7 мм хур тунадас, нойтон цас орсон байна. Тус аймгийн нийт нутгаар салхи баруун хойноос секундэд 5-17 метр хүрсэн бол Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Өлзийт сумдын нутгаар 15-17 м/с хүрч ширүүсчээ.  Ням гаригт агаарын температур өдөртөө 11-26 градус, шөнөдөө 0-8 градус хүйтэн байсан байна. Архангай аймгийн  зүүн сумдад хур бороо орохгүй байгаа тул  зуншлага тааруухан болох магадлалтай байгаа аж. Хэдий цас орсон ч  хангалттай хэмжээний чийг өгч чадаагүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Шороон болон цасан шуурга шуурчээ

Баян-Өлгий аймгийн ихэнх нутгаар салхины хурд 14-20м/с, өнгөрсөн шөнө зарим газраар 12-17м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурчээ. Агаарын температур өчигдөр өдөр 5-20 градус дулаан байсан бол, өнгөрсөн шөнө  нэг градус дулаанаас найман градус хүйтэн хоносон байна.

Цочир хүйтрэхийг анхааруулж байна

Булган аймгийн нутгаар өнгөрсөн шөнө бороо оржээ. Салхи зарим газраар 8-14м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурсан байна. Салхи дунджаар 2-7м/с, өдөртөө түр зуур 10м/с хүрч ширүүссэн. Өдөртөө  22 градус шөнөдөө  хоёр градус дулаан хоносон байна. Өнөө шөнө Булган, Бугат, Могод, Орхон, Ингэттолгой, Хангал, Хишиг-Өндөрт хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтрэх учир малчид тариаланчид ард иргэдэд анхааруулж байна.

 бороо, цас холилдон оржээ

Говьсүмбэр аймгийн нутгаар өчигдөр бороо оржээ. Салхи өдөртөө 6-12 м/сек, шөнөдөө 1-6 м/сек байсан. Өчигдөр өдөр 13-18 градус дулаан, өнгөрсөн шөнө 7-12 градус дулаан хоножээ. Харин Завхан аймагт  бороо ороогүй,  харин  нутгийн хойд болон Хангайн уулсаар  цас оржээ. Тус аймгийн Баянтэс суманд 2.00 мм цас орж гурван см цас бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас ороогүй аймгууд

Баянхонгор аймагт бороо ороогүй. Нийт нутгаар 8-16м/с, Баянхонгор, Баянбулаг, Богд, Бөмбөгөр, Хүрээмарал, Эхийнгол, Баацагааны нутгаар 10-12м/с, Байдраг, Жинст, Бууцагаан, Баянцагаан 13-14м/с, Жинст 16м/с хүрч ширүүсэж явган шороон шуурга шуурчээ.

Говь-Алтай аймгийн нутгаар мөн бороогүй. Салхи баруунаас 7-14 м/с, Баянтоорой 18м/с, Бугат, Цээл, Есөнбулаг 16м/с, Шарга 20м/с, Алтай сум 15м/с хүрч ширүүсчээ. ​​​​​​​

Дархан-Уул аймгийн нутгаар  агаарын температур өчигдөр өдөр 22-23 градус дулаан, өнгөрсөн шөнө агаарт 5-8 градус, хөрсний гадаргад 4-6 градус дулаан хоносон байна.

Дорноговь аймгийн нутгаар хур бороо багатай, гандуу байгаа гэж албаны хүн мэдээллээ. Дорноговь аймгийн нутгаар маргааш буюу энэ сарын 22-ноос шороон шуурга шуурахыг Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулав

Дундговь аймгийн нутгаар өчигдөр бороо ороогүй байна. Ойрын өдрүүдэд Дундговь аймгийн нийт нутгаар салхи баруун хойноос секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байна

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.