“О.Баасанхүү Солонгост эмчлүүлэхээр болсон” гэв

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

МАХН-ын зарим гишүүд ”Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр /2018.05.21/ хэвлэлийн хурал хийв. Өнгөрсөн долоо хоногт Улсын Дээд шүүх хуралдаж, МАХН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Шүүх хуралдааны үед О.Баасанхүү МАХН-ын зарим гишүүдтэй ам зөрсөн аж. Энэ талаар Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нар мэдээлэл хийж “Манай намын Н.Уламбаяр ямар ч буруугүй. Харин ч О.Баасанхүү өөрөө салаавч гаргаад, шүүх танхимд танхайрсан. Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана” гэсэн юм.

Харин МАХН-ын гишүүн Г.Бямбасүрэн өнөөдрийн хэвлэлийн хурлаар дамжуулж О.Баасанхүү гишүүн ямар ч буруугүй гэж мэдэгдэв. Тэрбээр “Улсын Дээд шүүхийн танхимд МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүү рүү дайрч элэг рүү нь өшиглөсөн, цохисон. Тэр даруйд цагдаад хандаад, шүүх эмнэлэгт очсон. Өнөөдөр шүүх эмнэлгийн дүгнэлт гарах байх. Уг маргааныг Э.Эрдэнэжамъян эхлүүлсэн юм. Гэтэл Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нар О.Баасанхүүгийн буруу мэтээр ярьж байна лээ. Харин ч тэд өөрсдөө л маргаан эхлүүлсэн байхгүй юу.

Маргааш О.Баасанхүү гишүүн биеэ үзүүлэхээр Солонгос явна. Эмч үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн учраас Солонгос явахаас өөр аргагүй болсон. УИХ-ын гишүүний биед халдаж, цохиж зодсон энэ үйлдэл нь МАХН-ын зарим гишүүдийн ёс зүйг харуулж байна. УИХ-ын гишүүн бол ард түмний сонголтоор гарч ирсэн, Үндсэн хуулиар хамгаалагдах бүрэн эрхтэй. Гэтэл Н.Уламбаяр энэ эрхэнд нь хадлаа. Н.Уламбаяр өнгөрсөн оны аравдугаар сард манай намын бас нэг гишүүнийг зодож, танхайрсан. Одоо бол давтан танхайрч байна” гэв.

Эх сурвалж: NEWS.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.