ДЭЭВРИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ЭХЭЛЖЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал удирдан явуулав.
Энэ удаагийн хуралдаанаар Орхон аймгийн ЗДТГ-ын иргэдийн санал хүсэлт хүлээн авах 70353511 дугаарын утсаар иргэдээс ирсэн мэдээллийг танилцуулсан бөгөөд үүний мөрөөр шууррхай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад даалгав. Түүнчлэн БОЭТ-д шинээр баригдсан хүүхдийн эмнэлгийн барилгыг 6 дугаар сарын нэгний өдөр буюу Эх үрсийн баярын өдөр хүлээн авах гэж байгааг мэдэгдэв. Энэ жил манай аймагт дэд бүтэцтэй холбоотой нэлээд ажил хийгдэх бөгөөд Худалдан авах ажиллагааг яаравчлан газар шорооны ажлыг эрт эхлүүлэх талаар анхаарч ажиллахыг сануулав. Орон сууцны хорооллуудын дээвэр засварын ажил эхэлсэн бөгөөд гүйцэтгэгч компаниудад Хөдөлмөрийн аюулгүй байдалыг сайтар хангаж ажиллах, ажлыг чанартай гүйцэтгэхэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.
Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал өнгөрсөн 7 хоногт манай аймагт зохион байгуулагдсан томоохон арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд цаашид нийтийг хамарсан арга хэмжээнд төрийн байгууллагын удирдлага, албан хаагчид идэвхитэй оролцож байхыг санууллаа.
2019 оны хөрөнгө оруулалтын саналыг багуудаар дамжуулан иргэдээс авч байгаа бөгөөд иргэдээс гарсан саналыг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх ажил удахгүй эхэлнэ. Мөн 6 дугаар сарын 6-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болох бөгөөд үүнд асуудал хэлэлцүүлэх хэлтэс агендлагууд бэлтгэхийг үүрэг болголоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.